ЭМДЕГ: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа

Тус сургалт нь эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээ чанарыг сайжруулах, иргэн даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр ЭМДЕГ-ын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилготой юм.
Сургалтын үеэр Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн тусламж, үйлчилгээний чанар үнэлгээний зөвлөх Л.Баярцэцэг, С.Дэлгэрэх нар “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тусламж, үйлчилгээний тогтолцоо”, “Хяналтын зохицуулалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын журам”, “Шалгуур үзүүлэлт тодортхойлох, үнэлэх”, “Олон улсын эмнэл зүйн удирдамжийн Uptodate платформыг хэрхэн ашиглах вэ” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариуллаа.
Уг сургалтанд тус байгууллагын эмч мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хэсэгчлэн хамрагдаж, аймаг орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтнууд цахимаар оролцлоо.
Эх сурвалж: ЭМДЕГ |