ХЭҮК Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд хяналт шалгалт хийж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд хяналт шалгалт хийж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон ХЭҮК-т ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр шалгалтыг зохион байгуулж байна.
ХЭҮК нь тус төвд 2016 онд хүргүүлсэн 2/11 дугаар Зөвлөмж, 2020 оны 12 дугаар сарын 30-нд Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн 1/811 дугаар Зөвлөмжийн хэрэгжилтийг шалгаж байна. Энэ хүрээнд хөдөлмөрлөх эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, тус төвөөр үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хүртээмжтэй орчин бүрдсэн эсэх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлыг шалгаж байна. Шалгалт үргэлжилж байна.