Бээжингийн өвлийн олимпын бамбарт өндөр технологийг ашиглана

Галт бамбар бол Бээжингийн өвлийн олимпын үзэл санаа болон тус улсын соёлыг тээсэн чухал ач холбогдолтой, Бээжингийн өвлийн олимпын хэтийн төлөв, үзэл санааны бэлгэдэл аж.
Галт бамбарыг бүтээхдээ галны өнгө, тогтвортой байдал, өндөр даралтаар устөрөгч хадгалах, устөрөгчийг аюулгүйгээр ашиглах зэрэг олон зүйлийн технологийн бэрхшээлтэй асуудлыг авч үзсэн байна. Уг бамбар 10 метр секундын хурдтай салхинд унтрахгүй бөгөөд маш хүйтэн цаг агаарт ч хэрэглэх боломжтой аж.
2020 оны 4-р сарын 24-нд Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо галт бамбарын дизайн зохиох нээлттэй шалгаруулалтыг эхэлсэн бөгөөд нийт 182 бүтээлийг хүлээн авч, түүнээсээ сонгосон байна.