Олимпын музейд 500 гаруй түүхэн үзмэр бий
Цар тахлын улмаас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан Олимпын музей үүдээ нээжээ. Олимпын боловсрол, үнэт зүйлсийг сурталчлан таниулах, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг мандуулсан шилдэг тамирчдаа алдаршуулах зорилгоор тус музей үйл ажиллагаагаа явуулдаг юм. Олимпын музей нь Олон улсын олимпын музейн түншийн статустай бөгөөд Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүн. Тус музейд одоогоор Монгол Улсын олимпын хөдөлгөөний 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрийг байрлуулаад байгаа аж.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин