Олимпын бамбарыг асаах ёслол үзэгчгүй болно


МОСКВА. /TASS/.Коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Олимпын бамбарыг асаах ёслолын ажиллагаа болон буухиаг үзэгчгүй зохион байгуулна хэмээн Грекийн Үндэсний олимпын хорооны хэвлэлийн алба мэдэгджээ.Энэ сарын 12-нд болох ёслолын ажиллагаанд 100 орчим хүн оролцох бөгөөд сэтгүүлчдийг оролцуулахгүй аж. 
“Олимпын бамбарыг асаах ёслолыг үзэгчгүй зохион байгуулах бөгөөд ёслолын ажиллагаанд Олон улсын Олимпын хороо болон Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах  хорооноос эрх олгосон 100 орчим хүн л оролцоно. Олимпын наадмын галт бамбарыг буухиалах үеэр Эрүүл мэндийн яам, Үндэсний эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг бид хотын даргуудад уриалж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Montsame.mn скачать dle 12.0

Холбоотой мэдээ