Алтай нутгийнхан “СЭТГЭЛИЙН ХҮЧЭЭ ИРЭЭДҮЙДЭЭ” зориулна

Нутгийнхаа хүүхэд багачуудын эрүүл саруул өсөж, торних боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан уг төслийг Говь-Алтайгаас гаралтай шилдэг компани, хувь хүмүүс дэмжиж, бодит ажил болгохоо илэрхийлсэн байна.Алтай нутгийнхан сэтгэлийн хүчээ ирээдүй үеийнхээ сайн сайнхны төлөө зориулж байгаа нь үлгэрлүүштэй үйл ажиллагаа болжээ.
Дашрамд дурдахад "Хантайшир” бөхийн дэвжээ 2016 онд Улаанбаатар хот дахь Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт 5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивлаж байсан бол "Ирээдүй-Алтай” холбоо нь 2019 онд "Цагийн зөрүү” форумын орлогоо аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн Нярайн тасгийн тохижилтод өгч байсан гэнэ. "Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төсөл нь дээрх ажлуудын үргэлжлэл гэж зохион байгуулагчид нь хэлж байна.