Сонгинохайрхан дүүргийн 70000 өрхийг шинжилгээнд хамрууллаа

  
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хоёрдугаар сарын 8-аас 15-ны өдрийн хооронд  70000 өрх PCR шинжилгээнд хамрагдлаа.
Маргааш /2021.02.16/ Баянхошуу бүсийн 24000 иргэнийг PCR  шинжилгээнд хамруулна. Ингэснээр  дүүргийн нийт 94000 өрх “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд бүрэн хамрагдаж дуусах юм.
БАЯНХОШУУ БҮСИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД Баянхошуу бүсийн иргэд байнгын 18, явуулын 50 цэгт хандан шинжилгээнд хамрагдах боломжтой.
Байнгын цэг
1. 4-р хороо - 226-р цэцэрлэг
2. 5-р хороо - 269-р цэцэрлэг
3. 6-р хороо - 9-р сургууль
4. 7-р хороо - 227-р цэцэрлэг
5. 8-р хороо - 67-р сургууль 
6. 9-р хороо - 76-р сургууль 
7. 10-р хороо - 38-р цэцэрлэг
8. 11-р хороо - 105-р сургууль 
9. 24-р хороо - 134-р сургууль
10. 25-р хороо - 104-р сургууль 
11. 26-р хороо - 253-р цэцэрлэг
12. 28-р хороо - 264-р цэцэрлэг
13. 36-р хороо - 263-р цэцэрлэг
14. 40-р хороо - 117-р цэцэрлэг
15. 41-р хороо - 124-р сургууль 
16. 42-р хороо - 170-р цэцэрлэг
Иргэн та шинжилгээнд хамрагдахдаа биеийн байцаалттай ирэхийг анхаарна уу.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ