“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ

 
Энэ сарын 11-нээс хойш  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 200 мянга гаруй хүнийг шинжлэхэд өнөөдрийн байдлаар халдварын нийт 26  тохиолдол батлагджээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр коронавируст халдвар илэрсэн иргэдийн байршлын хаягийг танилцуулсан юм. Тухайлбал, ББГД-ийн 3, 12, 25, БЗД-ийн 26, СБД-ийн 18, СХД-ийн 7, 39, ХУД-ийн 2, ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд халдвар бүртгэгдсэн байна. Ойрын хавьтлаас илэрсэн тохиолдлын байршил: БГД-ийн 3, 12, 25, СХД-ийн 39, ХУД-ийн 2, 19, ЧД-ийн 12 дугаар хороо
Сүүлийн үед гарсан халдварын тохиолдлын 40 хувь нь гэр бүлийн хүрээнд бүртгэгдэж байна. Бусад нь ажил, хамт олон, гадуур явснаас болж халдварт өртөж байгаа тул амны хаалт зүүх, олон хүн бөөгнөрсөн газарт очихгүй байх, хувийн ариун цэвэр сахих, агаар сэлгэхэд анхаарах хэрэгтэйг тэрбээр энэ үеэр дахин санууллаа.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ