ЭМЯ: Улаанбаатарт таван тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тоо 898 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 9-нд нийт 21470 хүнд шинжилгээ хийсэн 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатарт таван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний дөрөв нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Нэг хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч байна. 
ЭМЯ: Улаанбаатарт таван тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тоо 898 боллоо
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 447 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 
Улаанбаатарт 132
Сэлэнгэ аймагт 207
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 31
Говьсүмбэр аймагт 4
Арханхагй аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 898, эдгэрсэн 384 байна. 
Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 505 хүн эмчлүүлж байна.
Биеийн байдал маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 84, хөнгөн 415 хүн эмчлэгдэж байна” гэв.
ЭМЯ: Улаанбаатарт таван тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тоо 898 боллоо
скачать dle 12.0

Холбоотой мэдээ