МҮЭ-ийн холбоо НДШ-ийг хоёр хувиар нэмсэн шийдвэрийг эсэргүүцэж орон даяар “Цахим тэмцэл” өрнүүлнэ

НДШ-ийг нэмсэн шийдвэрийг эсэргүүцэх тэмцлийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай ажлын хэсгийг  МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар байгуулсан билээ. Өнөөдөр/2021.02.16/-нд уг ажлын хэсэг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралд  тэмцлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав. Мөн НДШ-ийг нэмснийг эсэргүүцсэн тэмцлийн үйл ажиллагааг зохион байгуулах арга хэлбэр, чиглэлийг МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудад хүргүүлж хамтын оролцоотойгоор зохион байгуулахаар шийдвэрлэв. Улс орон даяар Ковид-19 цар тахлын гамшгаас хамгаалах хатуу хөл хорионы байдалд шилжсэнтэй холбогдуулан  НДШ-ийг нэмснийг эсэргүүцсэн тэмцлийн үйл ажиллагааг энэ сарын 23-ны өдрийг хүртэл цахимаар өрнүүлэх чиглэлийг МҮЭ-ийн холбооны аймаг нийслэл, салбарын ҮЭ-үүдийн байгууллагуудад  хүргүүлж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахаар боллоо.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ