Эрүүл мэндийн салбарын ажлын байрны дарамт, хүчирхийллийн тухай хэлэлцүүлэг боллоо
Европын холбооны дэмжлэгтэйгээр МҮЭ-ийн холбоо, ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид ажлын байрны төлөө” мэдээллийн кампанит ажлын хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос явуулсан судалгааны дүн, эрүүл мэндийн салбар дахь ажлын байрны дарамт, хүчирхийлэлд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн уулзалт болов.
Тус хэлэлцүүлэгт МҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, МЭМАҮЭ-ийн холбоо, МХХЭМБНХ-дын удирдлага, ажилтан, ҮЭ-ийн сонгуультнууд оролцлоо.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг болох ажлын байрын дарамт, хүчирхийллийн тухай асуудалд нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллаж дорвитой арга хэмжээ авах ёстой талаар дурдлаа
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенц, 206 дугаар зөвлөмж мөн энэ хүрээнд хийгдэж буй мэдээллийн кампанит ажлын талаар” танилцуулж, Төслийн үндэсний зөвлөх Н.Монголмаа “Эрүүл мэндийн салбар дахь ажлын байрны дарамт, хүчирхийллийн судалгаа”-ны үр дүн, зөвлөмжийн талаар тус тус мэдээлэл өглөө.
Ийнхүү нийгмийн түншлэгч талууд тус хэлэлцүүлгээс гарах зөвлөмжид өөрсдийн байр сууриа илэрхийлж зөвлөмжийн төслөө хэлэлцэн баталлаа.