НИЙСЛЭЛ: БЗД-ийн гурван хороонд ШИНЭЭР ХАЛДВАР бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, сүүлийн хоёр хоногт хавьтлын тоо 116 тохиолдлоор нэмэгдэж ойрын хавьтал 812  болжээ. Харин хоёрдогч хавьтал 96-гаар нэмэгдэж 1 502 болсон байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг дүүргээр нь танилцуулбал,
  • БГД-т 3,
  • БЗД-т 10,
  • СХД-т 6,
  • СБД-т 2,
  • ХУД-т 9,
  • Чингэлтэй дүүрэгт хоёр тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд БЗД-ийн 5, 6, 12 дугаар хороонд шинээр өвчлөл бүртгэгдсэн байна.
Сүүлийн үед гэр хороолол, байшин, гэр ахуйн хүрээнд бүртгэгдсэн тохиолдлуудын тоо, нэг голомтод 2-оос дээш халдвар бүртгэгдсэн голомт 30 гаруй болжээ.
Хөл хорио тавигдсан ч халдвар тархах эрсдэл өндөр байна. Өчигдөр иргэд олноор бөөгнөрч, золголт хийх, худалдаа үйлчилгээний газраар явах, амны хаалтаа буруу зүүх буюу хамраа ил гаргаж явах зэрэг байдал ажиглагдлаа. Нийслэлд халдварын тархалт үргэлжилж байгаа учраас иргэд хянамгай байх, хариу арга хэмжээ авах талд онцгой анхаарахыг тэрбээр санууллаа.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ