ПРОКУРОР: Тодорхой төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх САРЫН АЯН эхлүүлжээ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих болон бусад тодорхой төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх 1 сарын аяныг эхлүүлжээ.  Аяны хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран шалгаж, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах арга хэмжээ авах юм.
Мөн аймгийн Татварын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт хийн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад учирч буй бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцсон байна.
Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Энхтулга,  ахлах прокурор А.Ариунзаяа нар өнгөрсөн онд аймгийн хэмжээнд өссөн тодорхой төрлийн зарим зөрчлийн хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцлийн талаар орон нутгийн телевизээр мэдээлэл хийн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, зөрчилгүй аймаг, орон нутаг болохыг уриалжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ