НМХГ: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг аюултай хог хаягдлаа ил задгай хаяагүй

Шалгалтын явцад аюултай хог хаягдал байхгүй болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,хогийн цэг нь эмнэлгийн энгийн хог хаягдал хаядаг цэг ба аюултай хог хаягдал гэсэн тэмдэглэгээтэй хог хаядаггүй. Хар ууттай тэмдэглэгээгүй хог хаягдал байсан ч аюултай хог биш болохыг нь тогтоожээ. Харин эмнэлгийн энгийн хог хаягдлыг үйлчлэгч хогийн савны гадна хаясан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлгийн удирдлагуудад цаашид анхаарч ажиллах талаар үүрэг өгчээ.