Нийт дуудлагын 40 орчим хувь нь хаяг, байршил тодорхойгүй байдаг

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 3000 орчим аюулт үзэгдэл, осол бүртгэгддэг. Тухайн аюулт үзэгдэл, ослын тухай мэдээллийг иргэд өгөхдөө тухайн газар нутгийн байршил, хаягийг тодорхой өгөөгүйгээс эмнэлгийн болон эрэн хайх, аврах ажиллагааны яаралтай тусламж, үйлчилгээг шуурхай авч чадахгүй, хугацаа алдах, мэргэжлийн байгууллагынханд хүндрэл учруулдаг. Тухайлбал, Онцгой байдлын байгууллагад иргэдээс ирдэг дуудлагын 40 орчим хувийг хаяг, байршил нь тодорхойгүй дуудлага эзэлж байна.
Иргэд, малчид цасан болон шороон шуурганы үеэр төөрөх, малтайгаа уруудах, нуур, усанд живэх, цасанд суух, аялал зугаалгаар явах үедээ зүг, чигээ алдах, хөдөө хээр төөрөх зэргээр өөрийн байгаа хаяг, байршлаа тодорхой хэлж мэдэхгүйгээс яаралтай тусламж авч чадалгүй эрсдэлд өртөх, эрүүл мэнд, амь насаараа хохирол тохиолдол гардаг.
Тиймээс Онцгой байдлын байгууллагын хэмжээнд аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулах, болзошгүй аюул, ослоос иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор what3words буюу гурван үгт хаягийн системийг өнгөрсөн оноос эхлэн ашиглаж байна
скачать dle 12.0

Холбоотой мэдээ