Ц.ОЮУНГЭРЭЛ: Ард түмнээсээ хандив гуйлаа
Ардчилсан намын даргын сонгуулийн зохион байгуулалтын зардал болох 1,1 тэрбум төгрөгийг сонгуульд оролцогчид бүрдүүлэхээр болсон. Тэгвэл энэ нь улстөрч, хүний эрхийн активист Ц.Оюунгэрэлд хүндээр тусч байна. Анх 1 хүн 74,7 сая төгрөг тушаах байсан бол зарим хүмүүс нэрээ татсанаар 93 сая болж өсчээ. Ковидын үед надад ийм их мөнгө байхгүй учраас жижиг мөнгөөр хандив босгох ая өрнүүлье гэж бодоод нийтэд хандсан мэдээлэл тавьсан. Одоогийн байдлаар 64 сая төгрөгийн хандив босчхоод байна. Банкны гүйлгээ зогсохоос өмнө энэ мөнгийг дансанд байршуулах хатуу даалгаврыг авсан. Улс төр гэдэг хатуу тоглоом юм гэж тэрээр хэлжээ.