Warning: trim() expects at least 1 parameter, 0 given in /home/setgu375/public_html/plugins.php on line 2
Ц.Оюунгэрэл: АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй. Дотоод сонгуульд үргэлжлүүлэн оролцох болно » Setguul.mn

Ц.Оюунгэрэл: АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй. Дотоод сонгуульд үргэлжлүүлэн оролцох болно

АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээд байсан Ц.Оюунгэрэлийг нэрээ татсан талаар мэдээлэл гараад байна. Тэгвэл энэ талаар АН-ын даргын сунгаанд оролцохоор нэрээ дэвшүүлээд буй Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.
Тэрбээр  “Маргаантай асуудлын учрыг олохын тулд мэдээлэл авах эрхээ эдлэх үйл явц болж байх зуур дүрмийн бус үйл ажиллагаа явагдлаа. АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй. Хууль ёсны хүчинтэй албажсан, нээлттэй, дүрмийн дагуу зохиогдох дотоод сонгуульд үргэлжлүүлэн оролцох болно” гэлээ.
Мөн тэрбээр өчигдрийн хуралтай холбоотойгоор АН-ын Дотоод сонгуулийн хороо, даргалагч И.Мөнхжаргалт анхааруулах тухай лбан бичгийг хүргүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

?>