НМХГ: Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке, бааруудын үйл ажиллагааг зогсоолоо

НМХГ-аас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хийсэн хяналт, Ковид-19 дархлаажуулалтын үйл ажиллагаанд хийж байгаа хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Хоёрдугаар сарын 23-наас энэ сарын 10-ны хугацаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нийтийн үйлчилгээтэй 3400 орчим аж ахуйн нэгж, иргэнд давхардсан тоогоор 8262 удаа хяналт тавьжээ.
Энэ талаар НМХГ-ын Хүнсний чанар,  стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор  "Хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаа нь нээгдсэн хоол, нийтийн үйлчилгээний 3,000 орчим ААН-д НМХГ-ын алба хаагчид давхардсан тоогоор 8,300 удаагийн хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.
Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд хоол, нийтийн үйлчилгээний 1,175 ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 668  зөрчил дутагдал илэрснээс 343-ыг нь газар дээр нь арилгуулсан байна.  
Тухайлбал,
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт QR код байршуулаагүй, уншуулдаггүй -45 аж ахуйн нэгж
  • Гаднаас орж ирж байгаа үйлчлүүлэгч болон ажиллагсдынхаа халууныг хэмжиж, тэмдэглээгүй зөрчил- 118 аж ахуйн нэгж
  • Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг хоёр метрээс доошгүй, ширээнд суудал алгасаж суухаар тооцон тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй- 66 аж ахуйн нэгж
  • Тусгай өрөө /VIP/, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлүүлээгүй -27 аж ахуйн нэгж
  • Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжлүүлээгүй- 16 аж ахуйн нэгж
  • Хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг гурван дамжлагат угаалгаар зааврын  дагуу угааж, халдваргүйжүүлсний дараа хэрэглээгүй -11 аж ахуйн нэгж
Мөн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке бааруудын үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон” гэв.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ