Энэ сарыг дуустал Сэлэнгэ аймаг голомттой бүсээс хүн нэвтрүүлэхгүй
Улаанбаатар хотод Коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Сэлэнгэ аймаг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хот мөн халдварын голомт бүхий орон нутгаас ирэх иргэдийн болон тээврийн хөдөлгөөний хэрэгсэлд тогтоосон хязгаарлалтыг энэ сарыг дуустал сунгалаа.