Хөвсгөл аймгийн ЦЭЦЭРЛЭГ сумаас гарах хөдөлгөөнийг түр ЗОГСООЛОО
Улаанбаатар хотоос очсон нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 17-ны өдрийг хүртэл тус сумаас гарах хөдөлгөөнийг түр зогсоолоо.Тус иргэн болон гэр бүлийн хоёр хүнээс түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авсан бөгөөд тус шинжилгээг Мөрөн суманд авч ирж PCR шинжилгээ хийх юм байна.