Цагаан ордны ҮАБЗ-ийн Азийн асуудал хариуцсан захирал хатагтай А.Хүүкэрийг Монголд айлчлахыг урив

Вашингтон хотноо болж буй Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтад оролцох үеэрээ ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны 1 дүгээр сарын 9-нд Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД Д.Стилвэллтэй уулзаж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны харилцааг өргөжүүлэх болон бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцож, ярилцлаа.
Манай тал ФАТФ-ын “саарал жагсаалтаас” гарахтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд айлын тал тус байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 
Түүнчлэн хоёр тал Монгол, Америкийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2020 оны эхний хагаст зохион байгуулахаар тохиролцож, мөн үеэр Туслах ТНБД Д.Стилвэлл Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Төрийн департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан Тусгай төлөөлөгчийн орлогч А.Вон-той уулзаж, бүс нутаг, түүний дотор Солонгосын хойг дахь сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Талууд асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв. 
Эдгээр уулзалтад Элчин сайд Ё.Отгонбаяр, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх, Төрийн департамент, ЭСЯ-ны ажилтнууд байлцав.
Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг батлуулах, Монголыг “саарал жагсаалтаас” гарах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар ярилцав
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны 1 дүгээр сарын 9-нд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал хатагтай А.Хүүкэртэй уулзав.
Хоёр тал Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д, АНУ-ын Батлан хамгаалахын сайд М.Эспер, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон нарын Монголд хийсэн айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэлээ. 
 
Талууд Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, хоёр орны хооронд байгуулсан Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг батлуулах, Монголыг ФАТФ-ын “саарал жагсаалтаас” гарах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар ярилцав. Америкийн талаас хоёр улсын худалдааны харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.ТНБД Д.Даваасүрэн хатагтай А.Хүүкэрийг Монгол Улсад айлчлахыг урив гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ