АОК: Архангай аймаг улбар шар түвшинд шилжлээ

Батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн томилолтын багийн хоёр ажилтан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтнаас илэрлээ.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн байгууллагын нийт албан хаагчдаас 7 хоног бүр вирусийн шинжилгээг нэгдсэн журмаар авдаг бөгөөд өнөөдөр орой 20:15 минутад PCR шинжилгээний хариу гарч батлагдлаа.
Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг тогтоон, тусгаарлах арга хэмжээ аван ажиллаж байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг АОК-оос анхааруулж байна.