"Сovid-19" халдвараар 25-44 насны эмэгтэйчүүд түгээмэл өвчилж байна

Нийт халдвар авсан иргэдийн тандалт судалгаагаар 24-44 насны эмэгтэйчүүд идэвхтэй өвчилж, 60-аас дээш насныхан илүү хүнд хэлбэрээр өвдөж буйг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд онцоллоо. Учир нь эмэгтэйчүүд нийгмийн харилцаанд эрэгтэйчүүдээс илүү идэвхтэй оролцож буйгаас өвчлөлд түгээмэл өртөж байгаа аж.
Тиймээс та бүхэн маскаа тогтмол зүүж, олон хүн цугласан газарт очихоос татгалзаж, хүн хоорондын зай барьж, тогтмол бээлий өмсөж хэвшээрэй. Мөн дархлаажуулалтын вакциндаа идэвхтэй хамрагдаарай.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС