Машиныхаа өндрийг тооцоололгүй замын хөндлөвч мөргөсөн ноцтой осол гарчээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.
Тодруулбал, зам тээврийн осол өчигдөр оройн 21 цагийн үед гарсан бөгөөд жолооч нь согтууруулах ундаа хэрэглээгүй ч машиныхаа өндрийг хөндлөвчинд (3.5 метрийн өндрийн хязгаар) хүрэх эсэхийг тооцоолоогүйн улмаас осол гарсан байжээ.
Тээврийн цагдаагийн албаныхан газар дээр нь ажилласан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байршуулж эвдэрсэн замыг засахаар ажиллаж байна.