“Нэг тархи нэгдсэн систем” төслийг боловсруулан, 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн

Мөн Зөвлөлийн хурлаар “Нэг тархи нэгдсэн систем” төслийг танилцууллаа. Нийслэлийн салбар бүрд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын засаглалыг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчилгээг цахимжуулах, нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаандаа ашиглаж буй мэдээллийн системийг дахин төлөвлөх, орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын “Нэг тархи нэгдсэн систем” төслийг боловсруулан, 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд нийслэлд тулгамдаж буй төрийн үйлчилгээний шат дамжлага, авто замын түгжрэл, авто зогсоолын хүртээмж, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, авлига хүнд суртлыг бууруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлээр сайжруулах, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд, Иргэн, аж ахуйн нэгжийн цахим үйлчилгээний Онлайн бизнес төв, Хэсгийн ахлагчийн үйл ажиллагааг цахимжуулах, нийслэлийн татвар, төлбөр хураамжийн нэгдсэн тогтолцоо, Орон зайн дүн шинжилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хяналтын цогц систем, Хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн систем, Аюулгүй хот зэрэг багтаж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0

Холбоотой мэдээ