Архангай аймаг Ковидын эмнэлэгтэй боллоо

Архангай аймагт ковидын нийт 61 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тус аймгийн Засаг даргын нөөц сангийн 37 сая төгрөгөөр ковидоор өвчилсөн өвчтөнүүдээ эмчлэх 64 ортой тусгай эмнэлэг бэлтгэн өвчтөнүүдээ хүлээн авахад бэлэн боллоо.  Өмнө нь бэлтгээд байсан Халдвартын болон хүүхдийн эмнэлгийн 62 ор нь хүнд, хүндэвтэр өвчтнүүдийг эмчлэхээр тоноглосон бол Амбулаторийн хэсэгт дэлгэсэн 64 ор нь хөнгөн хэлбэрийн өвчтнүүдийг эмчлэх  аж. 
Аймгийн Онцгой комиссын дарга Д.Золжаргал, Шуурхай штабын дарга В.Мөнхбат, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нар шинээр байгуулсан тусгай эмнэлгийн бэлэн байдлын зэрэгтэй танилцлаа. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ