УОК: Сэлэнгэ, Алтанбулагийн бүх иргэдийг ШИНЖИЛГЭЭНД хамруулна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян "Сэлэнгэ аймагт багц өвчлөлийн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шуурхай ажиллагааны журмыг батлаад ажиллаж байна.  Аймгийн төв буюу Сүхбаатар сумын нутагт 25 мянган иргэн байна. Долоо хоногийн хугацаанд халдварын тархалтыг зогсоохоор ажиллаж байна. 
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлэх хүрээнд ажилтнуудыг Тусгай байранд шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна.  Сэлэнгэ аймгийн төв, Алтанбулаг сумын иргэдийг бүгдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна. 
Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрсэн. Тухайн хүн нь хувиараа бизнес эрхлэгч байсан. Тиймээс тус аймагт өчигдөр шөнөөс эхлэн тэг зогсолт хийгээд байна. 
Иргэддээ дахин сануулахад бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд гэрээсээ гарахгүй байх, мэргэжлийн байгууллагуудын өгч буй заавар, зөвлөгөөг дагахыг уриалж байна. " гэлээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ