Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргалыг Захиргааны хэргийн шүүгчид НЭР ДЭВШҮҮЛСЭН гэв үү

Улмаар тус саналыг хавсралтад Л.Түвшинжаргалыг "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд" гэж тусгажээ.
Л.Түвшингийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ, Засгийн газрын гишүүн байх үед нь түүний туслах байсан бөгөөд өдгөө "Ерөнхийлөгчийн шадар туслах" гэсэн үүрэгт ажилтай ажээ.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийн Ёс зүйн хорооны дарга Т.Мөнх-Эрдэнэ Шүүхийн шинэ хуульд их “харшилтай”. Угтаа Шүүхийн хууль нь шүүгчиддээ хариуцлага тооцдоггүй энэ мэт нөхдөөс улбаатайгаар шинэчлэгдсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн шадар туслах Л.Түвшинжаргалын хамт шүүгч болгож “шагнах” гэж байгаа" хэмээн жиргээжээ.