Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна
Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн үйл явцтай танилцлаа.
Тус цэгт Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 18-49 насны иргэд болон “Монголын шуудан холбоо”, “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ны ажилтнууд дархлаажуулалтанд хамрагдаж байна.
Эрүүл мэндийн 32 эмч, сувилагч, 20 резидент эмч ажиллан, өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 1078 иргэнийг вакцинжуулсан бол өчигдөр буюу 04 дүгээр сарын 05-ны өдөр нийт 1015 иргэн вакцинд хамрагдсан байна.
Дархлаажуулалтын үйл явц хэвийн, иргэд идэвхтэй хамрагдаж байгаа талаар Шуурхай штабын даргад танилцуулсан юм.
Ташрамд дурдахад өнөөдөр улсын хэмжээнд 16:00 цагийн байдлаар нийт 35029 иргэн вакцинд хамрагджээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.