Л.Оюун-Эрдэнэ: Сүүлчийн хөл хорио байх болтугай гэж маш их хүсэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөл хорио тавихгүй бол өөр санхүүжилтэд зарцуулах нь зүйтэй гэж тооцоолж байсан. Хэрэв эхний тун хийсэн вакцинжуулалт үр дүнгүй болоод ирвэл эдийн засгийн маш том цохилтод орно. Тиймээс Засгийн газар бүх аргаа хэрэглээд хөл хорио тогтоож, халдварыг хумихаар ажиллаж байна. Энэ сүүлчийн хөл хорио байх болтугай гэж маш их хүсэж байна" хэмээн тодотголоо.