Завхан аймгийн Улиастай суманд тэг зогсолт хийлээ
Завхан аймгийн Улиастай суманд өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай тэг зогсолт хийхээр болжээ.
Тус суманд дөрөвдүгээр сарын 4-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн дөрвөн иргэнээс өчигдөр /2021.04.12/ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван иргэний хариу "Эeрэг" гарсан байна.
Нэгэн иргэний аав нь хавдартай учир хотод ирж, мэс засалд орж эмчилгээ хийлгэн буцахдаа шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ. Харин нутагтаа ирээд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгтөл эерэг гарсан байна. Нэг иргэн нь гэрийн тусгаарлалт зөрчсөн аж. Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдэд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага оногдуулж, заримыг нь баривчилсан хэмээн Аймгийн Онцгой комиссын дарга хэллээ. Халдвартай иргэдийг аймгийн Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчилж байгаа аж.
Ойрын хавьтлын 47 хүнийг тогтоогоод байгаа бөгөөд дам хавьтлуудыг тодруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлжээ.