Малайз улс жолооч нарынхаа торгуулийг тэглэнэ
Цахим төлбөрийн системийг дэмжихийн тулд Малайзын Цагдаагийн газраас уг шийдвэрийг гаргажээ. Хэрэв цахимаар төлбөл нийт торгуулийнхаа 50 хувийг тэглүүлэх боломжтой гэнэ. Гэхдээ торгууль тэглэх хугацаа зөвхөн нэгдүгээр сарын 18-наас хоёрдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх аж.
Үүний өмнө зул сарын баяраар жолооч нарт торгуулийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ зохион байгуулсан ч урт дараалал үүсгэж, эмх замбараагүй байдалд хүргэх дөхсөн тул ийнхүү цахим төлбөрийн системийг сонгожээ.