Татварын шинэчлэлтэй уялдуулаад татварын удирдлагын ТУНС нэгдсэн системийг 2020 оны нэгдүгээр сард нэвтрүүлнэ

Өмнө нь itax.mta.mn, e-tax.mta.mn, ebarimt.mn гэсэн гурван мэдээлэл цуглуулах програмууд дээр ажилладаг байсан бол эдгээрийг нэг болгон нэгтгэсэн нэгдсэн мэдээллийн санг бүрэн нэвтрүүлнэ.
Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх эхний шатанд нийт 24 модулиас татварын бүртгэл, тайлан боловсруулалт, татварын орлогын бүртгэл, татварын тооцоолол, өр барагдуулах зэрэг таван модулийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж байна. Тэгвэл шинэ татварын багц хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн 2020 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд ТУНС нэгдсэн системийн хөгжүүлэлтийг бүрэн хийж дуусган,үлдсэн 19 модулийг нэвтрүүлнэ. Ийнхүү бүрэн нэвтэрснээр татвар төлөгч нь татвар төлсөн тодорхойлолт, төв замын зөвшөөрөл, санал, гомдол гаргах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломж хангагдана.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ