Сүүлийн 24 цагт 1107 ТОХИОЛДОЛ шинээр бүртгэгдэж, 6 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1107 хүнд халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 1020нь Улаанбаатар хотын 150 гаруй хороонд, 84 нь аймаг, орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 19 672 болж байна. Сүүлийн 24 цагт 406 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 11 044 боллоо.
Түүнчлэн коронавируст халдвартай зургаан хүн өчигдөр нас баржээ.