Ирэх намар 495 мянган тонн үр тариа хураан авахаар төлөвлөжээ

Манай улс энэ хавар нийт 530.3 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Үүнээс 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс жимсгэнэ тариалах юм.  
Ургац хураалтын дүнгээр ирэх намар 495 мянган тн үр тариа, үүнээс 471 мянган тн улаан буудай, 222 мянган тн төмс, 116 мянган тн хүнсний ногоо, 170 мянган тн малын тэжээл, 26 мянган тн тосны ургамал, 3000 тн жимс, жимсгэнэ хурааж авахаар төлөвлөжээ. 
Дашрамд дурдахад, тариалалтад шаардлагатай тоног төхөөрөмжийг, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа юм. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ