Үндэсний шигшээ багийн тамирчдад AstraZeneca вакцины 2 дахь тунг хийжээ
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын 7 буюу нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг.Үүнээс эхний ээлжид хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 190 тамирчин, дасгалжуулагчдыг вакцинжуулсан байна.Баг тамирчдын Олимпын эрх олгох Ази тивийн болон ДАШТ-д оролцох, эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд өрсөлдөхөд вакцинд хамрагдсан нь олон талын чухал ач холбогдолтой юм.