ЭМДЕГ: Диализийн тусламж, үйлчилгээг ҮНЭГҮЙ авч болох “ЭМНЭЛГҮҮД“

Та Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөр дараах эмнэлгүүдээс ДИАЛИЗИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ авах боломжтой.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас диализийн тусламж, үйлчилгээний төлбөрийг 100 хувь хариуцахаар заасан учир иргэн төлбөр төлөхгүй.
Диализийн тусламж, үйлчилгээ
-Диализийн тусламж, үйлчилгээнд хэвлийн болон гемодиализийн тусламж, үйлчилгээ хамаарна.
-Диализийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, диализийн шингэн, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо шинжилгээ, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна.
-Диализийн эмчилгээ тус бүрийг нэг тохиолдол хэмээн тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.