Дорнод аймгийн Матад суманд газар хөдөлжээ
Энэ сарын байдлаар манай улсад газар хөдлөлт их болсон. Жишээлбэл Говь-Алтай аймгийн тонхил сумын нутагт хоёр удаагийн давтамжтай газар хөдлөлт болсон бол өчигдөр Дорнод аймгийн Матад сумд газар хөдөлжээ.
Сумын төвөөс зүүн тийш 74 км-т Буян-Өндөр багийн “Тосон-Уул” гэдэг газарт гуравдугаар сарын 30-ны өдрийн 12:05 цагийн үед 3,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлт болсон газрын ойр орчмын айл өрхөд чичирхийлэл мэдрэгджээ. Энэ тухай мэдээллийг 12.26 цагт ООГХ-гээс Онцгой байдлын Ерөнхий газарт мэдээлсэн аж.