Дүүргийн хэмжээнд нийт 128.937 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд байнгын дархлаажуулалтын 18 цэгт нийт 270 хүний бүрэлдэхүүнтэй 18 баг, 2 явуулын 4 автобусанд 8 хүний бүрэлдэхүүнтэй багууд тус тус ажиллаж 2021 оны 4-р сарын 28 - ны өдөр 13411 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Нийт дүүргийн хэмжээнд 128.937 иргэнийг дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунд хамруулаад байна.
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллаж байна.
ХАЙРТАЙ БҮХНИЙХЭЭ ТӨЛӨӨ ДАРХЛААЖУУЛАЛТАД ДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙГАА ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.