“Хуульчийн Про Боно өдөр-2021” цахим өдөрлөг маргааш болно

Энэ жилийн өдөрлөг маргааш зохион байгуулагдах бөгөөд өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Нотариатчдын танхим зэрэг байгууллагууд хамтран оролцоно.
Нийслэл хот “Ковид-19” цар тахлаас шалтгаалан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн зэрэгт шилжсэн байгаа тул иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг цахим хуудас болон iLaw аппликейшн, оролцогч байгууллагуудын дараах утсаар зохион байгуулна.

НЗДТГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС