Энэтхэг улсад манай улсаас 280 ламхай суралцаж байна

Энэтхэг улсад коронавирусийн 3 дахь давалгаа эхлээд нөхцөл байдал тун хүнд байгаа.Манай улсаас тус улсад одоогийн байдлаар 280 ламхай Бурхан шашны сүм хийдийн чиглэлээр суралцаж байгаа гэх мэдээллийг БНЭУ-д суугаа Элчин сайдГ.Ганболд хэлж байна. Тус улс дахь Элчин сайдын яамнаас иргэдтэйгээ тогтмол холбоотой байгаа бөгөөд нутаг буцах хүсэлтэй байгаа 20 иргэн байгаа гэнэ. Хэрвээ халдварын нөхцөл байдал хумигдахгүй байвал нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж магадгүй гэдгийг Элчин сайд хэлж байна.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ