АНУ-ын элчин сайдын байранд 5 настай охин хүчиндүүлжээ
Энэтхэг улсын нийслэл Нью Дели хот дахь АНУ-ын элчин сайдын байранд 5 настай бяцхан охин хүчиндүүлсэн аймшигт хэрэг гарсан талаар тус улсын цагдаагийн газраас мэдэгдлээ.
Дели хотын цагдаагийн комиссарын орлогч Эиш Сингхалийн хэлснээр "Охин элчин сайдын яамны ажилтнуудын байрны гадаа тоглож байхад нь түүнийг хөрш нь хулгайлж, хүчирхийлсэн" гэсэн юм.
Охины аав элчин сайдын яаманд гэрийн үйлчлэгчээр ажилладаг байжээ. Харин гэмт этгээд 25 настай жолооч бөгөөд охины биеийн байдал тийм ч сайн биш байсан тул эмчид үзүүлэхэд хүчиндүүлсэн болохыг нь баталхад эцэг эх нь ням гарагт гомдол гаргасны дараа шууд баривчлагдсан ч шүүх хурлынх нь өдрийг хараахан тогтоогүй байна.
Тус аймшигт хэрэг гарсанд Элчин сайдын яамнаас хүлцэл өчсөн бөгөөд хэрэгтэнд зохих ялыг нь хангалттай үүрүүлэх ажилд хамтран ажиллах болно гэжээ.
Нэмж хэлхэд хохирогчийн талууд болон гэмт хэрэгтэн бие биенээ сайн мэддэг хүмүүс байсан гэнэ. Хэрэг явдал болсны дараа охин энэ тухайгаа ээждээ хэлсэн бөгөөд шууд эмнэлэгт хүргэжээ.