Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрч, манай улсад 14 тохиолдол бүртгэгдлээ

“Тухайн иргэний томилогдож ажиллаж байгаа улс оронд ар гэр нь ирэх эрхтэй байдаг. Үүний дагуу ирсэн. Харин эдгээр иргэдийг монголд байгаа гэрийнхэнтэй нь уулзуулаагүй, онгоцноос буулгаад шууд тусгаарласан байсан. Ойрын хавьтлын 10 хүнд шинжилгээ хийж байна” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
Токио-Улаанбаатар онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтаар 23 хүнд хийсэн шинжилгээний хариу мөн сөрөг гарсан байна. Мөн одоогийн байдлаар ХӨСҮТ-д 211 хүн хяналтанд байгаа юм.