150-200 мянган хүн амтай эдийн засгийн өсөлттэй аеротрополис хот бий болно
Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” авто зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг үндэслэн Төв аймгийн нутаг дэвсгэрт авто, агаар, төмөр замын холимог тээврийн нэгдсэн зангилааг бий болгож олон улсын ачаа болон зорчигч тээвэр, гадаад, дотоод худалдааны урсгалыг даган эдийн засгийн чөлөөт бүс, уламжлалт болон шинэ үеийн түүх, соёлын аялал жуулчлал, орчин үеийн үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн чиглэлээр бүс нутгийг хөгжүүлж, хот суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх үүднээс Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Хөшигийн хөндийд "Шинэ Зуунмод", “Майдар” хотуудыг шинээр байгуулах шийдвэр гаргасан.