Өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдийг хучлага, халуун ус уух боломжоор хангахыг шаардлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүд 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн.
Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл өчигдөр тэдэнтэй очиж уулзан, нөхцөл байдалтай танилцжээ. Үүний дараагаар Цагдаагийн ерөнхий газрын даргад шаардлага хүргүүлсэн байна. 
Тодруулбал,
Өлсгөлөн зарлаж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, дулаан хуурай, дэвсгэр хучлага, хувцас, салхины хаалтаар хангах, бие засах, халуун ус уух боломжийг бүрдүүлэх
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай үзүүлэхийг шаарджээ. Мөн энэхүү шаардлагын дагуу арга хэмжээ авч, энэ талаараа нэг хоногийн дотор ХЭҮК-т хариу ирүүлнэ үү гэжээ.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ