“Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

Ерөнхийлөгч Х.Баттулгын МоАХ-ноос намуудыг тарааж, улс төрийн тогтолцоог шинэчлэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Гэтэл намаа бутарч, сарнихад голлон нөлөөлсөн Ерөнхийлөгчийн фракцаас улс төрийн намын шинэчлэлийн тухай ийн ярих нь гайхшрал төрүүлэв. Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгат гэх О.Цогтгэрэл даргатай АН-ынхан төв талбай дээр долоо хоног өлсгөлөн зарласан. Өнгөрсөн бямба гаригт хөл хорио тавигдахтай зэрэгцэн өлсөгчид иргэдийг жагсаал цуглаанд уриалан дуудаж, төв талбай дээр багагүй үймээнийг дэгдээгээд авсан билээ. Гэтэл уг жагсаалд оролцогсод нь МоАХ-ных байж, мөнгө тараасан ч баримтаар батлагдсан байдаг. Харин одоо “Женко” Баттулгын халаасны МоАХ улс төрийн намуудыг тараахаар тэмцэл эхлүүлэв бололтой. Ямартай ч өнөөдрийн МоАХ-ны жигтэй мэдээлэл Ерөнхийлөгч өөрөө нэр дэвшихгүй болохоор намуудыг тараах гэж халаасны улс төрийн байгууллага МоАХ-гоо хөдөлгөлөө гэж харагдаж байна. Үнэхээр шинэчлэлийн тухай ярьж байгаа бол шинэчлэл АН-аас эхлэх учиртайг энд хэлэх нь зүйтэй болов уу.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ