Ж.Сандагсүрэн: "Дэлхийн өрхийн эмч нарын баяр"-ын мэнд дэвшүүлье

Эрүүл мэндийн анхан шатны тусламжид суурилсан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд ойртуулах хамгийн эхний шат бол Өрхийн эрүүл мэндийн төв.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн 130 ӨЭМТ-д нийт 2028 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хүч хөдөлмөрөө шавхан ажиллаж байгаа та бүгддээ “ДЭЛХИЙН ӨРХИЙН ЭМЧ НАРЫН БАЯР”-ын мэнд хүргэе. Энхийн манаанд зогсож байгаа та бүгдийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе.