СХД-т хийгдэх нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлын хуваарийг хүргэж байна

Энэхүү ажил энэ сарын 19-ны өдрөөс эхэлсэн бөгөөд долдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв, Толгойт-1, Толгойт-2, Баянхошуу бүсэд үргэлжилнэ.
Энэ хугацаанд тус дөрвөн бүсийн гэр хорооллын айл өрхийн 47054 нүхэн жорлон, 24978 бохирын цооногийг ариутгаж, халдваргүйжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.


