11-р сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө
11 сарын 1-нээс нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлнө.
Энэ нь агаарын бохирдолыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нэг алхам юм.
Энэ жилийн хөнгөлөлтөд нийслэл болон орон нутгийн гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдахаар төлөвлөжээ.
Хөнгөлөлт 11-р сарын 1-нээс ирэх оны 4-р сарын 1 хүртэлх хугацаанд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ.