Торгуулийн 50 хувийг ӨРШӨӨЛӨӨР ЧӨЛӨӨЛНӨ

    Өршөөлийн тухай хууль маргааш буюу 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуулиар автозамын торгуультай иргэдийн торгуулийг өршөөхөөр тусгасан. Ингэхдээ Жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг аравдугаар сарын 1-ны дотор өөрөө төлсөн тохиолдолд үлдсэнийг нь өршөөлд хамруулж чөлөөлөхөөр болжээ.
Цаашид замын хөдөолгөөний дүрэм зөрчиж торгуулсан иргэд торгуулиа цаг тухай бүрт төлсөн тохиолдолд дараагийн торгуульд хөнгөлөлт үзүүлэлх, торгуулийн хэмжээг багасгах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэж Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

setguul.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ